Menu
FAV-Logo

Төсөлд хамрагдахад тавигдах шаардлага

 

Сургалт эхлэхэд заасан насны хязгаар: 18-26 нас

Боловсролын түвшин: ЕБС амжилттай төгссөн байх ба зарим мэргэжлээр ахлах сургуулийн гэрчилгээ шаардлагатай..

Герман хэлний түвшин: Гёте институт болон Европын хэлний нэгдсэн стандартын (GER) дагуу гэрчилгээжсэн TELC институтын "В2" түвшний герман хэлийг гадаад хэлээр эзэмшсэн хэлний гэрчилгээ байх ба сургалт эхлэхэд тавигдах шаардлагад хүлээн зөвшөөрөгдсөн байх.

Европын гадаад хэлний нийтлэг тогтолцоо нь хэлний харилцаа, ур чадварыг зургаан түвшинд (А1-С2) ангилдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн систем юм.

Эдгээр түвшинг хүлээн зөвшөөрөгдсөн хэлний гэрчилгээ болон орчин үеийн бараг бүх сурах бичигт ашигладаг. Олж авсан ур чадвар нь унших, сонсох, ярих, бичих чиглэлээр "Би чадна" гэсэн цуврал тодорхойлолтоор тодорхойлогддог.

ALTE сертификаттай

ALTE сертификаттай хэлний шалгалтыг (жишээ нь: Гёте институтэд) өгсний дараа герман хэлний хангалттай мэдлэгийг ("B2" түвшин) одоо байгаа хэлний гэрчилгээгээр (12 сараас дээшгүй) үргэлж нотлох ёстой.

 

Мөн ХБНГУ -ын БСШУЯ-ны сайд нарын бага хурлын шийдвэрийн дагуу "Герман хэлний диплом II" (DSD II) нь сургалт эхлэх элсэлтийн шаардлагад тэнцсэнд тооцогддог. "DSD II"-ийг ХБНГУ-ын Холбооны Гадаад харилцааны газрын Гадаад дахь сургуулиудын төв албанаас дэмжиж ажилладаг ба "хэлний дипломын сургууль" эсвэл "DSD-сургууль" гэж нэрлэдэг.

 
Холбоо барих холбоосууд:
 
FAV + EU